|
Монголын мэдээ
|
|
Бичсэн Iron man
|
|
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 13:53 |
|
Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье
Оршил
Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөгhttp://golomt.org -оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.
Эхлэл
Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ.
Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга.
|
|
Бусад
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 11-р сарын 14, Даваа гариг, 22:29 |
|

Үнэхээр инээдтэй шүү.
|
|
Бусад
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 10-р сарын 02, Ням гариг, 19:29 |
|

Эрт урьдын цагт биш өнөө цаг дор өвс ногоо идэштэн жорон жорон явдалтангуудаас хойд зүгт хүнхэр нүдтэй монхор хамартангуудаас өмнө зүгт далай тэнгисээс хол уул толгодын дунд ургамал усаар арвин, нар ус тэгш, ан гөрөө элбэг нутагт Монх-Гал( Монгол- Мөнх Гал)хэмээх сайхан сэтгэлт ард түмэн амьдарсаар олон оныг элээсэн ажгуу.Тэдний хааныг нь Хангалуундорж гэдэг бөлгөө. Тэр хаан нь элбэг хангалууныг билэгдсэн нэртэй авч хаан хүнд үл тохирох мэт хүзүүгүй намхан биетэй аж. Хангалуундорж хааны ганц сурсан эрдэм нь амьд хүний тархийг эзнээс нь асуулгүйгээр өөрийн мэт болгож хашгаруулж хошгоруулдаг эрдэм чадал төгс гэнэ.Энэхүү билэг чадал нь төрөлхийн бөгөөд далай чанад дахь нэгэн их улсад улам сайн боловсроод ирсэн гэх.
|
|
Гадаад мэдээ
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 9-р сарын 02, Баасан гариг, 16:06 |
|

Хятадад ийм нэгэн явдал болжээ.
|
|
Гадаад мэдээ
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 17, Мягмар гариг, 21:33 |
|

Пирамид бол далдын хүчтэй зүйл гэдэгт итгэдэг хүн улам олон болсоор байна. Энэхүү геометрийн биет нь хүмүүст амьдрах хүч чадал олгож, идэх уух юмыг муудуулахгүй байлгаж, түүгээр ч үл барам мохоо хутгыг хурцалдаг гэх юм. Энэ бүхэн үнэн үү? Худал уу?
Ионтой шөнийн нойр
Хот суурин газар айлууд төмөр утсаар хийсэн пирамидыг чамин чимэг болгон тавьсан нь олонтой харагдах боллоо. Тийм пирамидын дотор жимс хадгалбал амин дэмээ алддаггүй, пирамид дүрсийг унтлагын өрөөнийхөө таазнаас өлгөвөл сэтгэл санаа өөдрөг сайхан болдог гэлцдэг. Ер нь пирамидын хүч чадалд итгэдэг хүмүүс түүгээр бүх өөрөө тасалгаагаа чимэхээс ч будахгүй бололтой.
Эдгээр сонин цуглуулгын эзэд нь Пирамид хэлбэртэй зүйлүүд бодлыг тайвшруулж, тархинаас хорыг, ходоодноос хог шаарыг хөөн гаргаж, хүний биеийг эрчим хүчээр цэнэглэдэг гэж үздэг байна.
|
|
Зураг
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 15, Ням гариг, 14:52 |
|

Америкийн хувцасны загвар зохион бүтээгч Ralph Lauren нь ховорхон байдаг тансаг зэрэглэлийн машины цуглуулгатай бөгөөд 2011 оны 4 сарын 28-наас 8 сарын 28 хооронд Парис хотод эдгээр 1930-1990 оны хооронд үйлдвэрлэгдсэн машинуудаараа үзэсгэлэн гаргасан байна. Уг машинууд дотор 1964 Ferrari 250 LM Berlinetta, 1960 Ferrari 250 SWB Scaglietti GT, 1954 Ferrari 375 Plus, 1958 Ferrari 250 Testa Rossa, 1962 Ferrari 250 GTO, 1938 Bugatti 57 SC Atlantic Coupe, 1933 Bugatti Type 59 Grand Prix, 1929 Bentley Blower, 1930 Mercedes-Benz SSK «Count Trossi», 1955 Mercedes-Benz 300 SL Gullwing Coupe Alloy, 1996 McLaren F1 LM, 1955 Porsche 550 Spyder, Jaguar XKSS 1956/1958, 1950 Jaguar XK120 Alloy, 1955 XKD Jaguar, 1931 Alfa Romeo 8C 2300 Monza, 1938 Alfa Romeo 8C 2900 Mille Miglia Roadster багтсан байна.
|
|
Монголын мэдээ
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 11, Лхагва гариг, 16:22 |
|

ДЭЭДЧҮҮЛ НЬ АРД ТҮМНЭЭСЭЭ ДАЛДУУР СЭМХЭН ХУЙВАЛДДАГ ЭНЭ ТҮҮХ МОНГОЛД УДАХГҮЙ ДАВТАГДАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ.
Арева гэгч уран олборлож, цөмийн түлш үйлдвэрлэдэг Францын компанитай Монгол улс хамтран ажиллах гэрээ байгуулсан. Арева компани нь ОХУ руу цөмийн хаягдал нууцаар зөөсөн төдийгүй Нигер зэрэг улсын ураныг олборлохдоо байгаль орчин, ард олныг нь асар олноор нь хордуулсан балагтай билээ.
Баруун Европын цөмийн хаягдлыг ОХУ хадгалдаг.
Хойт хөрш ОХУ-ын түүхийг сөхье. Шведийн (EoN), Германы RWE, Бельгийн Electrabel, Голландын EPZ , Английн British Energy, Францын EDF, Испаний Iberdola, Швейцарын NOK/Swissnuclear компаниуд бүгд ОХУ-д цөмийн хаягдлаа хаяж байсaн. Нийтдээ 1975-2005 оны хооронд (магад бүр 1972 оноос) дор хаяж 100 мянган тонн цөмийн хаягдал ОХУ-д xаясан тухай эх сурвалжууд баталж байна. Тэдний нэгний тухай өгүүлэх нь:
1990-эд оны дундуур Франц улс 2014 он хүртэл цөмийн станцуудынхаа хог хаягдлыг Оросын нутаг дэвсгэр дээр булшлахаар нууцаар тохиролцжээ. ОХУ-ын 1989 оны Байгаль oрчны хуулийн цөмийн хаягдал болон цацраг идэвхт бодис импортлохыг хориглосон заалтыг ноцтой зөрчсөн энэ гэрээг Оросын эрх баригчид тухайн үедээ чимээ шуугиан гаргалгүй сэмхэн байгуулж дөнгөжээ. Ийнхүү Францаас усан онгоцоор үхлийн тээш зөөх ажил эхлэв. Aчааг Санкт Петербургийн боомтоос төмөр замаар Новоуральск («Свердловск-44»), Северск («Томск-7»), Ангарск болон Зеленогорск («Красноярск-45») гэдэг хаалттай хотууд руу явуулж байжээ.
|
|
Бусад
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 09, Даваа гариг, 16:27 |
|

Сарны сүүдэр аймшигтай
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.
Сахлаас ганц болжээ.
Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугатааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.
Давсгаа суллах тустай
Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтанд алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай “гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.
|
|
Зураг
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 07, Бямба гариг, 07:57 |
|
Хятадад засмал зам гэнэт цөмөрсөн тохиолдол гарчээ. Учир шалтгаан нь тодорхойгүй бөгөөд магадгүй доороос нь ус идсэний улмаар энэ зам ингэж цөмөрчээ.
|
|
Зураг
|
|
Бичсэн Iron man
|
|
2011 оны 5-р сарын 07, Бямба гариг, 07:41 |
|
«Miniatur Wunderland» төсөл - дэлхийн хамгийн том тоглоомон нисэх онгоцны буудал. Германы Гамбург хотод 2011 оны 5 сарын 4 нд нээгдлээ. Уг төсөл нь 6 жил үргэлжилсэн бөгөөд 3.5 сая евро зарцуулсан байна. Онгоцны буудал нь Гамбургийн олон улсын нисэх онгоцны буудлыг дууриаж хийсэн ба хөөрч байгаа болон газардаж байгаа 40 онгоц, 90 авто тээврийн хэрэгслүүдийг зам дээр байрлуулжээ. Жинхэнэ болон тоглоомон буудлыг харьцуулан тавьлаа таалан сонирхоно уу.
|
|
|